Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Онцгой байдлын газар нь нийтийн худалдааны төвийн гадаа талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд ГТУА 51-р ангийн алба хаагчид худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчлүүлэгчид нийт 500 гаруй ард иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн зохиож 1,2-р байранд орсон иргэдэд гарын бэлэг гардуулан өглөө.





