Улсын Онцгой Комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа

DSC0781.jpg

????????????????????????????????????

Хөдөө аж ахуйн салбарыг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц болон газар дээрх нөхцөл байдалтай танилцах УОК-н нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Архангай аймагт ажиллалаа. Тус шуурхай бүлэг ОБЕГ, ХХАААҮЯ, МЭЕГ, ХНХЯ, УЦУОСМХ, НҮБ-н ХХААБ-н мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ба аймгийн Онцгой комиссыг хуралдуулж хөдөө аж ахуй болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлчээрийн даац, хүнс тэжээлийн нөөц зэрэгтэй танилцаж өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах, өвөлжилтийн бэлтгэл ажил дээр мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн, үүрэг чиглэл өглөө.

scroll to top