Онцгой байдлын газрын алба хаагчид батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр Урд болон Хойд голын ай сав газраар эргүүл жижүүрээр ажиллаж байна. 2022 он гарсаар аймгийн хэмжээнд усны ослоор 5 хүн амиа алдсан харамсалтай мэдээтэй байна.
Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг нь тодруулбал хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Иймд та гол, нуурын ойролцоо амарч зугаалах түр саатах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
