Усны ослоос урьдчилан сэргийлэх ажил тогтмол хийгдэж байна

297526261_1072193890083061_3466931667316166743_n.jpg

Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас голын түвшин нэмэгдэж усны осол гарах эрсдэл их байгаа учраас Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран өдөр бүр Урд болон Хойд тамирын голын эргээр амарч байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, ухуулга сурталчилгааг хүргэн ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Урд болон Хойд голын эрэг дагуу нийт 150 гаруй иргэдэд ухуулга сурталчилгаа зохион байгуулсан бөгөөд завьт эргүүл иргэдэд заавар зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top