Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамж, ОБЕГ-н даргын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газраас “Үер, усны ослосс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний төлөвлөгөөг газрын даргаар батлуулан гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд баруун аймаг руу дамжин өнгөрүүлдэг Цагаан давааны авто замын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч байгаа 56 автомашин, 225 иргэнд үер, уснаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл өгч, мөн хүн ам ихээр төвлөрдөг зах, худалдааны төвүүд, банк зэрэг аж ахуй нэгж байгууллагуудаар сурталчилгааны ажлыг зохион байгуулж 150 ширхэг санамж, боршур тараалаа.



Үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг орон нутгийн телезиз, Онцгой байдлын газрын facebook, сайтаар иргэдэд мэдээлж, 19 сумын Засаг дарга, тамгын газрын дарга, иргэд малчдад багц мессеж хүргэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.



