Алба хаагчид шагнагдлаа

DSC0531.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулагдсаны  18 жилийн ой тохиож байна. Тус ойн баярын өдөр  олон жил үр бүтээлтэй, ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-оор Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганпүрэв,

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онц гал сөнөөгч” тэмдэгээр Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Баттулга,

ОБЕГ-н газрын даргын тушаалаар Онцгой байдлын албаны “III зэргийн тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Алтанхуяг, “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн жолооч, ахлах ахлагч Б.Анхбаатар, Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Вандан-Иш нарыг тус тус шагнав.

scroll to top