Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш өдгөө 18 дахь жилдээ Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч алба хаагчид болон үе үеийн ахмадууддаа баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эр зориг, тэсвэр хатуужил, энэрэнгүй сэтгэлийн үлгэр жишээ болсон та бүхний үйлс үргэлж өөдөө байх болтугай.