Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

DSC0501.jpg

Гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, дадлагажуулах зорилгоор аймгийн Засаг даргаар батлуусан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг Онцгой байдлын газраас зохион байгуулж байна.

Тус үзлэгт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагын 12 гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамрагдаж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэлт, гамшгийн эрсдэлийг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, томилгоот бүрэлдэхүүний хөдөлмөрийн аюулгүй байдал, хувийн бэлтгэл, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, үүрэг чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Бэлэн байдлын үзлэг нь энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Иймд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги идэвхтэй хамрагдана уу.

scroll to top