Батцэнгэл суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, сургуульд сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн анги, ард иргэд нийт 130 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдлаа.



Дадлага сургуулиар сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид, ард иргэдэд 9 цагийн танхимын, 32 цагийн дадлагын сургалт, Штабын бүрэлдэхүүнийг аранзны үзлэг, жагсаалын бэлтгэл, цагийн байдалд ажиллуулж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлага эзэмшүүллээ.





Мөн сорил тэмцээн, ой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн аврах бүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг, сайн дурынханы оролцоотойгоор зохион байгууллаа. Дадлага сургуульд амжилттай оролцсон хүмүүсийг аймгийн Засаг даргын болон ОБГ-н даргын шагналаар шагнаж урамшууллаа.
