Хангай суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулав

DSC0744-1.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Хангай суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, сургуульд сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн анги, ард иргэд нийт 250 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдлаа.

Дадлага сургуулиар сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид, ард иргэдэд 12 цагийн танхимын, 27 цагийн дадлагын сургалт, Штабын бүрэлдэхүүнийг газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчин зэрэг цагийн байдалд ажиллуулж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлага эзэмшүүллээ.

Сум дундын хүн эмнэлгийг хээрийн нөхцөлд нүүлгэн шилжүүлж дэлгэн байрлуулж, сургуулийн цагийн байдалтай уялдуулан дадлага сургууль хийлээ.

Мөн гал түймрийн аюулын үед эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн аврах бүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг, сайн дурынханы оролцоотойгоор зохион байгууллаа. Сургуулийн явц дадлага ажилтай ОБГ-н дарга өөрийн биеэр ирж танилцаж удирдлагаар хангаж үүрэг даалгавар чиглэл өглөө.

scroll to top