Хангай суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж байна.

DSC0158.jpg

Аймгийн Засаг даргын захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Хангай суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна.  

Сургуулийн зорилго нь сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж, ахуй нэгж байгууллагын бүрэлдэхүүний гамшгийн удирдлагын мэдлэгийг дээшлүүлэх, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үеийн харилцан ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн юм.

Сургууль дадлага 2022 оны 5 дүгээр сарын 4-ний өдрийн өглөө сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж, ахуй нэгж байгууллагын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвч, хүн, хүч техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, тэнхимийн сургалт болон цагийн байдалд багаар ажиллах дадлагаар үргэлжилж байна. аа ба 250 гаруй хүн хамрагдаж байна.

scroll to top