ХАНГАЙ-21 ОЛОН УЛСЫН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

DSC1810.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-тай хамтран зохион байгуулдаг гамшгийн хор уршгийг арилгах “Хангай-21” олон улсын дадлага сургууль 09 дүгээр сард Архангай аймагт зохион байгуулахаар болсон.

Тус сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг мөн АНУ-н атташейн гишүүд тус бүс нутгийн онцлогтой танилцаж бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон шуурхай албаны Land-200 маркийн автомашиныг гардуулан өглөө.

scroll to top