ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

a40b03443c32d99e294da415a0725ee3_126439-6phdudb9rtjzn19a17obp294tqw5qbr0wwe5x5vlc1s.jpg

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарим газраар, 22-ны өдөр ихэнх нутгаар бороо болон нойтон цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч, сэрүүсхийг иргэд, малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

-Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх,

-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,

-Ойр дотныхондоо мэдээлэх

-Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,

-Төөрч, осгохоос болгоомжлох,

-Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,

-Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top