ШУУРХАЙ БҮЛЭГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

DSC1563.jpg

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд, ЦЕГ-н хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, МХЕГ-н химийн цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нарын бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг Архангай аймгийн коронавирус /ковид-19/ цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, Эрүүл мэндийн газар болон тусгаарлах байрны үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн Аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тулгамдаж буй асуудлуудыг сонсож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

scroll to top