ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

olloo_mn_1476496063_tsas.png.jpg

2021 оны 05 дугаар сарын 05-ний өдөр нутгийн хойд болон зүүн хойд талын сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурна, нийт нутгаар салхи секундэд 24 метр хүртэл ширүүсэхийг иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагад сэрэмжлүүлж байна.  

Иймд:

-Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх,

-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,

-Ойр дотныхондоо мэдээлэх

-Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,

-Төөрч, осгохоос болгоомжлох,

-Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,

-Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,

-Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт бэлчээх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top