АРХАНГАЙ АЙМГИЙН КОВИД-19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

BC3B86AA-7E54-4722-B93D-E3EFF708E517.jpeg


Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 577 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 23 тохиолдол бүртгэгдлээ. Нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 118 болов.
Эрдэнэбулган – 90 тохиолдол
Хайрхан – 11 тохиолдол
Эрдэнэмандал – 13 тохиолдол
Ихтамир – 1
Батцэнгэл – 3 тохиолдол бүртгэгдлээ.

Хэвтэн эмчлүүлж байгаа 99 иргэнээс биеийн байдал хүндэвтэр 15, хөнгөн 84 иргэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар нэмж 2 өвтөн эдгэрч, эмнэлгээс гарсан ба нийт эдгэрсэн 19 боллоо. Өнөөдрийн байдлаар Эрдэнэмандал суманд 18 ортой, Хайрхан суманд 6 ортой тусгай эмнэлэг дэлгэн батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэллээ.

Ойрын хавьтлын 1100 иргэнээс тусгаарлах байранд – 24, гэрийн тусгаарлалтад 1050 иргэн байна. Харин 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна.
Батлагдсан тохиолдлуудын хувьд ойрын болон дам хавьтлын иргэдээс илэрсэн бөгөөд Эрдэнэмандал суманд буяны ажил явдлаас голомтолсон халдвар тархаад байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

scroll to top