ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

unnamed-2.jpg

2021 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Булган сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн баруун, баруун хойд сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР, УЦУОШТөв

scroll to top