ИРГЭДИЙН АНХААРАЛД

aa9ox1_160248010_157456539532908_441818695844392772_o_x974.jpg

Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг түр хугацаагаар хориглов. Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулахаар боллоо. 18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байхыг үйлчилгээний байгууллага, эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгав.

scroll to top