ИРГЭДИЙН АНХААРАЛД

unnamed-1.jpg

Коронавирусын халдвар батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, Эрдэнэбулган, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, орох гарах хөдөлгөөн хаагаад байна. Мөн эрсдэлтэй бүс нутаг болох Эрдэнэбулган, Тариат, Хангай, Цэнхэр, Булган, Ихтамир, Хашаат сумдын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

scroll to top