ШУУРХАЙ МЭДЭЭ

164136376_2877897699124131_4978976888184852825_n.jpg

2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Архангай аймагт дөрвөн тохиолдол батлагдаж Эрдэнэбулган, Булган, Цэнхэр, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөнийг хаалаа. Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан бөгөөд үлдсэн хоёр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагын нийт албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр ажилтнаас илэрлээ. Хоёр ажилтны гэр бүлийн хүмүүс хот хоорондын ачаа тээврийн жолооч нар юм. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ аван ажиллаж байна. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

scroll to top