АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ОНЦЛОХ АЖИЛ-2020 ОН

122222.jpg

АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Архангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 онд Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн онд дэвшүүлсэн зорилт арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажилласны учир үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарав. 

                                           ISO СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны “Олон  улсын стандарт нэвтрүүлэх тухай” А/43 дугаар тушаалын дагуу байгууллагын хэмжээнд ISO-9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо- шаардлага”, ISO-45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-шаардлага” стандартуудыг тус газар нэвтрүүлэн ажиллаж байна.

Ингэснээр орон нутгийн төрийн байгууллагууд дотор Олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо буюу MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг нэвтрүүлсэн хоёр дахь байгууллага болж байна.

Чанарын менежментийн тогтолцоо болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүснээр алба хаагчдыг эрүүл, аюулгүй ажлын байраар хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилтэнд дотоод аудит хийж аливаа үйл ажиллагаа, гүйцэтгэл нь тухайн тогтолцоотой нийцэж байгаа эсэх болон гамшгаас хамгаалах иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болно. Бид дээрх стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр алба хаагчдын албан тушаал бүр дээр нь ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийсэн юм. Улмаар алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ДЭМЖСЭН САЙН ТУРШЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭВ

Засгийн газрын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, 2017-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт дахь сайн туршлагыг хөгжүүлэх шийдвэрийн дагуу Архангай аймагт Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллага болох болзолт уралдааныг туршин хэрэгжүүлэх зорилгоор оролцсон.

 Алба хаагчдын хандиваар “Хүүхэд хөгжүүлэх өрөө”-г Эрэн хайх аврах салбарын байранд тохижуулав. Ингэснээр Алба хаагч, ажилчдын хүүхдүүд аав ээжийнхээ ажил мэргэжлийг ойлгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хоорондоо нөхөрлөх боломж нээгдэв. Хүүхдийн тоглоом, үлгэрийн ном, сурах бичгээр баяжилт хийж тоглох, хичээллэх, амрах нөхцөлийг бүрдүүлснээр давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд уг танхимаар байнга үйлчлүүлж хэвшсэн байна.

Жендэрийн үндэсний хорооноос Архангай аймгийн Онцгой байдлын газрын жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сайн туршлагыг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үндэсний салбарын, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг жендэрийн арга зүйгээр дэмжсэн сайн туршлага” хэмээн сайшаан батламжлаад, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхүйц түвшинд сайжруулах тогтоол гарсан юм.

                                    УРСГАЛ ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙВ

Онцгой байдлын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зарим тохижилтын ажлыг хийв. Тухайлбал орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, гал түймрийн улсын хяналтын байцаагч, бичиг хэрэг архивын эрхлэгч, нягтлан бодогч, эмч сэтгэл-зүйч нарын 6 өрөөг тохижуулав. Мөн сургалтын танхим, үүдний хүлээлгийн танхим, коридорын хонгил, гадаа үүдний харуулын байр, гадаа хашаанд 5.0 сая төгрөгөөр урсгал засварыг хийв.

НОГООН ОРЧИН БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь байгууллагын хашаан дотроо эко орчин бүрдүүлэх зорилгоор 60 ширхэг хуш мод, цэцгийн мандалыг хийсэн. Мөн арын хашаандаа томилгоот ээлжийн алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж хүлэмжийг барьж нарийн ногоо тариалж байна.

ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД НОХОЙ АШИГЛАЖ БАЙНА

Онцгой байдлын газар нь 2019 оны 08 дугаар сараас аврагч нохойг эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааны дуудлагаар ажиллаж амжилттай үүргээ гүйцэтгэсэн байна. 

Эрэн хайх, аврах салбарын хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Албаны нохойн байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэлээ. Аврагч нохойн сургалт, дадлага явуулах зориулалт бүхий харайгч, нүхэн гарц, дүүжин, цагираг гэх мэт нийт сургалтанд ашиглах 7 төрлийн төхөөрөмжүүдийг уг талбайд байрлуулан ашиглаж байна.

11 дүгээр сарын 04-ны өдөр Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид богино хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах зорилгоор мотоциклийг албаны онцлогт тохируулан тоноглож аврагч, нохой хөтлөгч ахлах ахлагч Г.Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн.

АВТОМАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙВ

Тус газар нь нийт дөрвөн автомашинаар парк шинэчлэлт хийв. Үүнд:

-2019 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шуурхай албаны зориулалттай 15.0 сая төгрөг бүхий суудлын автомашин

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 85 дугаар тогтоолоор 36.0 сая төгрөг бүхий шуурхай албаны “УАЗ-22069” маркийн фургон автомашин

-Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах үндсэн албаны МАЗ-6317 маркийн автомашин

-Бүгд Найрамдах Солонгос улсын Чангвон хотын захиргаанаас Онцгой байдлын газарт буцалтгүй тусламжаар олгох Хюндай старекс маркийн эмнэлгийн зориулалттай 16.0 сая төгрөгийн автомашинаар тус тус парк шинэчлэлт хийсэн байна.

УСАН БАССЕЙНЫ БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

 “Архангай аймгийн хүүхэд, залуучуудын соёл амралт, чийрэгжүүлэлтийн төв”-ийн барилгын ажлыг ЭБО сервис-ХХК 2013 оноос эхлэн барьж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгыг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус барилгыг аймгийн Онцгой байдлын газарт  шилжүүлэн авах саналыг хүргүүлсэн.

Усан бассейны барилгыг аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн өгч ашиглалтанд оруулснаар энд тус газрын Эрэн хайх аврах салбар байрлаж усанд эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийг орон нутагтаа бэлтгэх, мэргэшүүлэх усны гүн дэх аврах ажиллагааны бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх боломжтой болох юм.

Мөн тус барилгад “Иргэдийг гамшгаас хамгаалах, чийрэгжүүлэх сургалт арга зүйн төв” байгуулж их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдад гамшгаас хамгаалах сургалт явуулах, аймгийн иргэд, хүүхэд, залуус, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах ухааны мэдлэг боловсрол олгох үер усны осол, гал түймэр, газар хөдлөлт, эмнэлэгийн анхны тусламжийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг таниулах төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах, иргэд олон нийтийн бие бялдрыг чийрэгжүүлэх, үер, усны ослын эрсдэлийг бууруулах, усан спорт усанд сэлэлтийн төрлөөр хичээллэх хүүхэд залуучуудыг сургаж дадлагажуулах  зорилгоор үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

ХАШААГ ШИНЭЭР ХИЙВ

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид усан бассейны гадна талбайн тохижилт болон төмөр хайсан хашааг хийсэн.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧЛАВ

            Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ГИШҮҮД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын Гишүүн Ё.Баатарбилэг нар Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдсэн МАЗ маркийн гал унтраах үндсэн албаны автомашиныг Архангай аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм.

УСНЫ  МАНДЛЫН БУУЛТ ХИЙВ

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан” 2020 оны а/69 дүгээр “Зуны усны дадлага сургалт зохион байгуулах тухай” тушаалаар гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг хийв. Дадлага сургуулийг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Агаарын десантын 084-р ангитай хамтран хийв.

САЙН ДУРЫН БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧАДАВХЖУУЛАВ

Бүгд Найрамдах Солонгос улсын Чангвон хотын захиргаанаас буцалтгүй тусламжаар гал унтраах үндсэн албаны автомашиныг Хотонт суманд хүлээлгэн өгөв. Сумын Засаг даргын нөөц сангаас тус автомашины олон улсын тээврийн зардал, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, жолоочийн томилолт, шатахууны зардлыг шийдвэрлэв. Сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын бүлэгт анх удаа автомашин хүлээлгэн өгсөн байна.

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 45 жилийн ойг угтан Онц гал сөнөөгч тэмдэгээр 1, ОБЕГ-ын жуух бичгээр 1,ОБЕГ-ын албаны төлөө 1,2-р зэргийн тэмдэгээр 2, Архангай аймгийн Хүндэт тэмдэгээр 3, Улаан загалмайн ойн тэмдэгээр 3  ахмадыг тус тус шагнасан байна.

АЙМГУУДТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Д.Цэрэндоржоор ахлуулсан 17 алба хаагч, 2 автомашинтайгаар Төв, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газруудын үйл ажиллагаатай танилцах туршлага судлах байгалийн дурсгалт газраар аялах ажил зохион байгуулагдсан.

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Монгол Улсын Шадар Сайдын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан “Боловсролын байгууллага”-д Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, стандарт, норм нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх талаар 19 суманд байрлах МУБИСургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн их сургууль 1, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 1, Ерөнхий боловсролын 24 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 31 цэцэрлэг нийт 57 байгууллагад тойм судалгааг хийсэн.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан шинэ коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулан 2020 оны 2 дугаар сард, 11 дүгээр саруудад шинэ төрлийн коронавирусын тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ 2, явцын үнэлгээ 6 хийж ажиллалаа.

2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Хяналтын цэг болон шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ковид-19 халдварт өртөх байдлын түргэвчилсэн үнэлгээ хийсэн байна. 

Зудын эрсдэлийн үнэлгээг ХХААГ, ЦУОШТ, БОАЖГ хамтран 2020 оны 10 дугаар сард хийхэд 7,1 буюу Эрсдэл Их гэсэн үнэлгээ гарсан.

Зудын эрсдэлийн тоон утга

Аюулын үнэлгээ (H)Эмзэг байдлын үнэлгээ  (V)Чадавхын үнэлгээ (C)Эрсдэлийн үнэлгээ (R)
6.75.04.77.1

Ой хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг ЦУОШТ, БОАЖГ хамтран 2020 оны 05 дугаар сард хийж эрсдэлийг үнэлэхэд 7.3 буюу Эрсдэл Дунд гэсэн үнэлгээ гарсан байна.

Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн түвшнийг тодорхойлох хүснэгт

Эрсдэлийн түвшинЭрсдэлийн индексӨнгөний илэрхийлэл
Их8 
Дунд4-77.3
Бага0-3 

Үер усны түргэвчилсэн үнэлгээг ЦУОШТ, БОАЖГ хамтран 2020 оны 07 дугаар сард эрсдэлийг үнэлэхэд 19 сумаас 16 сум дунд эрсдэлтэй, 3 сум их эрсдэлтэй гарсан.

Архангай аймгийн Онцгой Байдлын Газарт Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудын дагуу Онцгой байдлын газрын ажлын байрны эрсдэлийн үнэлгээг 2020 оны 06 дугаар сард хийж алба хаагчдын аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2020 онд Монгол Улсын Шадар Сайдын баталсан -4, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан -5, Онцгой байдлын газрын даргын баталсан -2 удирдамжийн дагуу Хүн ам олноор цуглардаг худалдаа олон нийтийн байгууллага, Үйлдвэрийн барилга байгууламж, Гандан шашин номын газар, гэр хорооллын галын аюулгүй байдал, боловсролын байгууллага, үйлдвэрийн барилга, газрын тосны бүтээгдэхүүний худалдах борлуулах газрууд, шинэ жил нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах газар, Эрүүл мэндийн газар, Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн барилга байгууламж, жижиг уурын зуух, хийн тулга ашигладаг аж ахуй нэгж байгууллагуудад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гал түймрийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, зорилгоор урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 176 объект,  3555 айл өрхөд зохион байгуулж 4429 зөрчлийг илрүүлсэн байна.

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ-2020 ОНД

Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гал түймрийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, зорилгоор урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 176 объект,  3555 айл өрхөд зохион байгуулж 4429 зөрчлийг илрүүлсэн байна. Иргэдийн эрүүл ахуйн хэв маяг, ухамсар соёлыг сайжруулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж ЭМГ, МХГ, ОБГ, ЦГ-ын нийт 25 алба хаагч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, алба хаагч, иргэд нийт 86.410 хүнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.

Орон нутгийн “АВ”, “Тамир” телевиз, зах худалдааны төвийн 2 узель, Онцгой байдлын газрын 1 чанга яригч, чанга яригчтай тусгай зориулалтын автомашинаар өдөрт 4 удаа ухуулга сурталчилгаа хийж иргэдэд зарлан мэдээ мэдээллийг тогтмол хүргэж ажилласан.

2020 онд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Хотонт суманд зохион байгуулж 274 хүн, команд штабын сургуулийг Өндөр-Улаан суманд зохион байгуулж 87 хүн, удирдах албан тушаалтны сургалтыг 1 удаа 21 хүнд, гамшгаас хамгаалах  алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд  2 удаа 140 хүнд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад 2 удаа 75 сурагчид, аж ахуй нэгж байгууллагын сургалтыг 62 удаа 584 ажилтан албан хаагчид, иргэдэд 8 удаа 163 хүнд нийт  75 удаа 330 цагийн сургалтыг нийт 1353 хүнд сургалт зохион байгуулж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг дадлага олголоо.

Энэ онд Онцгой байдлын газраас “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг, “Амны хаалт” нэгдсэн арга хэмжээ, “Иргэний хамгаалалтын өдөр”, Монгол улсын Шадар сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээ, “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан “Яндангаа хөөлье” удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан “Яндангаа хөөлье” аян”-ны удирдамж, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэх удирдамж, “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аян зэрэг арга хэмжээг нийт 8 удаа зохион байгуулжээ. Эдгээрт 28,713 иргэн, 3609 айл өрхийг хамруулж 8292 санамж тарааж албаны үйл ажиллагааг сурталчилж ажиллав. Албаны үйл ажиллагаа болон цаг үеийн холбогдолтой 533 мэдээ мэдээлэл,  видео зөвлөмжийг Онцгой байдлын газрын facebook, вэб сайтад байршуулсан байна.

ШИНЭ КОРОНАВИРУС КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖИЛЛАВ

2020 онд шинэ төрлийн коронавирус /covid-19/ цар тахал дэлхий нийтэд гарч 1 дүгээр сарын 27-ны өдрөөс Монгол улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүсэнтэй холбоотойгоор Аймгийн шуурхай штаб байгуулан Онцгой байдлын газрын алба хаагчид давхардсан тоогоор 4770 гаруй удаа тогтмол үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Шинэ коронавирусын дотоодын халдварын анхны тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Засгийн газрын 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж аймгийн хэмжээний хүнсний худалдаанаас бусад бүх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг бүрэн хаасан.

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд шинэ коронавирусын 3 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс Батцэнгэл, Ихтамир суманд 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хатуу хөл хорионы дэглэмд шилжиж 0 зогсолт хийж, аймгийн Засаг даргын захирамжаар шуурхай хариу арга хэмжээний баг томилогдон ажиллав. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 74, 2-р хавьтлын 855 хүнийг тандалт судалгаагаар тогтоож тусгай байранд тусгаарлах, гэрийн ажиглалтанд тусгаарлах арга хэмжээ авч ажиллав. Ойрын хавтлын 74 хүнээс 3 удаа, 2-р хавьтлын 855 хүнээс 2 удаа сорьц авч PCR-ын шинжилгээнд хамруулахад хариу сөрөг гарсан. Түүнчлэн аймгийн 19 сумын хэмжээнд түргэвчилсэн оношилгооны 35 цэгт 3050 хүний шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна.

            Аймаг, сумын төвөөс гарах орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Аймгийн Шуурхай штаб, аймгийн төвд 24 цагаар 8 пост ажиллуулав. Батцэнгэл сум, Ихтамир суманд давхардсан тоогоор нийт 1065 алба хаагч, 45 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

ЦАГААН ДАВААНД ГАРСАН ОСЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ

2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 35.9 тонн АИ-92 шатахуун тээвэрлэж явсан Dongfeng маркийн 93-80 УБП улсын дугаартай ачааны автомашин Архангай Цагаан давааны ард тал руу уруудах хэсэгт онхолдож тээвэрлэж явсан шатахуун асгарч гал түймэр гарсан. Үүний улмаас шатахууны автомашины урдаас даваа өгсөж явсан суудлын 4 автомашин, 1 мотоцикль бүрэн шатаж 7 хүн амь насаа алдаж, 11 хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан.

Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын 7033101 дугаарын утсанд гал түймэр гарсан тухай дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 27 алба хаагч ажиллаж автозамын хөдөлгөөнийг түр хаах, гарсан галыг унтраах, гал гарсан хэргийн газарт үзлэг хийх, автозамын зорчих хэсгийг хааж унасан автомашиныг чөлөөлөх, асгарсан шатахууныг саармагжуулж аюулгүй болгох, шатсан автоцистерны шатахууны саванд шатаагүй үлдсэн 3 тонн орчим шатахууныг соруулж аюулгүй болгох зэрэг арга хэмжээ авч ажилласан байна.

                                                   ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААВ

2020 онд нийт 13 удаагийн ой, хээрийн түймэр гарсан ба түймрийн дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Үндэсний аврах бригадын 25 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, Онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон нийт бие бүрэлдэхүүн болон орон нутгийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэд ажиллаж гал түймрийг газар авахуулалгүй байгаа хэмжээнд 1-8 хоногийн хугацаанд бүрэн унтрааж 4 зөрчлийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 3 хэрэгт зөрчлийн тухай хуулийн 5.14-ийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжийн торгуулийн арга хэмжээг тооцож байгаль экологид учирсан 25.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан байна.

2020 ОНЫ ГАМШИГ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2020 онд Архангай аймгийн хэмжээнд нийт 94 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоноос: Объектын гал түймэр – 44, ой, хээрийн гал түймэр – 13,  мал, амьтны халдвар өвчин – 16, зуд – 1, зам тээврийн осол – 1, үер – 5, хүчтэй салхи шуурга-4, газар хөдлөлт – 1, гол, нуурын усанд осолдсон – 2, эрэн хайх, аврах ажиллагаа -6, хүний гоц халдварт өвчин – 1 удаа тус тус гарсан байна. Аймгийн хэмжээнд мал, амьтны халдварт өвчин болон зудын улмаас 71239 бод, бог мал хорогдож, гал түймрийн улмаас ард иргэдийн өмч хөрөнгөд 15 гэр, 3 өвөл, зуны орон сууц, 8 малын хашаа саравч, 3 барилга байгууламж, 7 машин техник, 2566 га ой, хээрийн талбай шатаж байгаль экологи, хувийн өмчид 13.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 9 хүн амь насаа алдаж, 1 иргэн түлэгдэж гэмтсэн байна.

Онцгой байдлын газар болон орон нутагтай хамтран давхардсан тоогоор 2472 алба хаагч, 546 техник хэрэгсэлтэй ажиллан дээрх гамшиг осол, аюулт үзэгдлээс 154 хүний амь нас,  4.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

scroll to top