Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийж байна.

117951254_3185265621552513_8861389290299998882_n.jpg

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Зуны усны дадлага сургалт зохион байгуулах тухай” а/69 дугаар тушаалаар гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийж байна.

Дадлага сургууль энэ сарын 17-21-ны өдрүүдэд Өгийнуур сумын Өгийнууранд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад тус газрын  Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж байна.

Тус сургалтыг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Агаарын десантын 084-р ангитай хамтран зохион байгуулж байна.  

scroll to top