ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

DSC_0041.jpg

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэх зорилгоор Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид иргэд олноор очдог томоохон гол, нуурын эргээр завьтай эргүүл ажиллуулж  хяналт тавьж байна.

Булган сумын нутаг Урд Тамирын гол Сангийн толгойн гүүрнээс доош Цэнхэр сумын гүүр хүртэл 20 км, гүүрнээс доош 800 метр газарт завьт эргүүл хийж  амарч явсан 120 гаруй иргэд, голын эрэг дагуу үерийн аманд буусан 35  айл өрхөд тус тус үер усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, боршур, мэдээлэл өгч ажиллаа.

Иймд амралт зугаалгаар яваа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх , бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр усны ойролцоо тоглуулахгүй байх, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж баталгаатай зам, гүүр, гарам ашиглаж аюулгүй байдлаа хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top