Улсын Их Хурлын сонгуулийн санал авах байр, нэр дэвшигчдийн ухуулах байранд хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

103420432_310234763706358_6388201024557703663_n.jpg

Аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран аймгийн хэмжээнд байрлалтай Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал авах байр, нэр дэвшигчдийн ухуулах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн санал авах 105 хэсэг байгаа бөгөөд хяналт шалгалт 80 хувьтай явагдаж байгаа юм.

Хяналт шалгалтаар сонгуулийн санал авах байранд ажиллах ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцын схем зураг, цахилгаан хэрэгслийн гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах, санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах, шинэ коронавирус COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын Засгийн 2020 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар заавар зөвлөмж өгч байна.

scroll to top