Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/182 тоот захирамжийн хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, орон нутгийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх, ахуйн хог хаягдал цэвэрлэх, мал амьтны сэг, зэм устгах ажлыг 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгууллаа.
Аймгийн 19 сумын хэмжээнд нийт 424 байгууллагын 1.365.020м.кв гадна талбай, хур хог цугларсан газар, үерийн далан, сувгийн хог, хаягдлыг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн 326.422м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийж, 14772 мал амьтны сэг, зэмийг устгасан байна. Дээрх ажилд нийт 41375 литр бодис ашиглаж, 11.7 сая төгрөгийг зарцуулсан байна.