Хамтарсан баг Архангай аймагт ажиллалаа

91496209_1532136666954225_4261045506857238528_o.jpg

Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), НҮБ-ын хамтарсан багийн эмч, мэргэжилтнүүд өнгөрөгч 03 сарын 30, 31-ний өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр хамтарсан багийнхан аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа болон ЭМГ, ОБГ, ЦГ, МХГ зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцлоо.

ЭМЯ-ны зүгээс дэлхийн ЭМБ-ын заавар зөвлөмжийг сайн даган мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг хэлээд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнуудын эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцас хэрэглэл, илүү цагийн цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарч ажиллахыг хүслээ. Мөн томоохон хөрөнгө шаардах тоног төхөөрөмжийг яамны зүгээс дэмжинэ. Харин үнэ багатай, нэн түрүүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг орон нутагтаа шийдвэрлэж ажиллах чиглэл өгсөн юм.

Хамтарсан баг Архангай аймагт ажиллах хугацаандаа коронавирусний халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнд дэмжлэгт хяналт хийж, НЭ, сум, өрхийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан.

Сургалтанд хөдөөгийн 19 сумын эрхлэгч эмч, Эрдэнэбулган сумын 3 өрхийн ЭМТ-ийн эмч нар, НЭ-ийн тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар, хувийн хэвшлийн эмнэлгийн 76 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, “Коронавирусний тархвар судлал”, “Коронавирусний халдварын үеийн оношлогоо, эмчилгээний менежмент”, “Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зөв өмсөх, тайлах дараалал”, “Гар угаах, халдваргүйтгэх” зэрэг сэдвүүдээр мэдлэгээ нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллахад юуг анхаарах талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авсан.

scroll to top