Замын хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг анхааруулж байна

89257884_2554501908130380_5530581008547577856_o.jpg

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумаас 03 дугаар сарын 03-ны 06:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээснээс хойш 10:30 цагийн байдлаар 320 гаруй автомашин 1600 орчим зорчигч Улаанбаатар хот болон сум орон нутаг руу “Цагаан хаалга”-ны постоор дамжин өнгөрөөд байна.
Тус постонд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Нэгдсэн эмнэлгээс нийт 12 албан хаагч үүрэг гүйцэтгэж зорчигчдын халууныг үзэж, асуумж судалгаа авч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Иргэн та болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцоно уу.

scroll to top