Сумдын бэлэн байдлыг үзэж шалгав

72425592_2633918356829820_3509950894672183296_n-1.jpg

Онцгой байдлын газраас 10 дугаар сарын 21-25-нд Чулуут, Хангай, Цахир суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна.


Үзлэгээр гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүч хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үзэж шалган заавар зөвлөмж өгч байна.
Бэлэн байдлын үзлэгийн үеэр сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах талаарх хууль эрх зүйн орчин, ой хээрийн болон объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангийн дүрэм сэдвээр сургалт зохион байгуулж байна.

scroll to top