Лаборатор 1 дүгээр сургуульд өдөрлөг арга хэмжээ зохион байгуулав

71857854_914327218938324_3563819899212005376_n.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд  Эрдэнэбулган сумын Лаборатор 1 дүгээр сургуулийн сурагчид, ажилчдыг хамруулан өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг сурталчилан таниулж, албаны үйл ажиллагаа, эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгслүүдийг танилцуулж, ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцах боломж, эзэмших мэргэжлийн талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултанд хариуллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 293 сурагч, 18 багш ажилчид хамрагдлаа.

scroll to top