“Гамшгийн эрсдэлийг бууруулъя” сэдэвт өдөрлөг зохион байгуулав

DSC_0024.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Архангай аймгийн Онцгой байдлын газраас Зах, нийтийн худалдааны төвд өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг сурталчилан таниулж, иргэдэд объектын болон ой хээрийн түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраагуур ашиглах талаар мэдээлэл зөвлөгөө өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Мөн өдөрлөгийн үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг сорьж “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа. АХА тэмцээнд 26 иргэн оролцсоноос тэргүүн байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Заяасайхан, 2-р байранд О.Алтанцэцэг, 3-р байранд Б.Энхжаргал нар шалгарч үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

ОБГ-ын алба хаагчид зах худалдааны төвийн ажилчид, үйлчлүүлэгчидэд санамж боршур 280 ширхэгийг тараалаа. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд 300 гаруй хүн хамрагдлаа.

scroll to top