Аймаг орон нутгийн хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байна.

69306006_2387445181502721_6001028516148150272_n.jpg


Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байгууллагуудад зохион байгуулж байна.


Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн гадна болон доторх орчин, зам талбайн аюулгүй байдал, гамшгаас хамгаалахтай холбогдолтой бичиг баримтад шалгалтыг явуулахад аврах зам гарцыг хаасан, аврах зам гарцын чиглэл байхгүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулаагүй, газардуулгын хэмжилтийг хийлгээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа тул илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

scroll to top