Сургалт зохион байгуулав

67402458_2364807243766515_5182254698370957312_n.jpg

Өгийнуур сумын “Өгий” нуур орчмын жуулчны баазуудын ажилчдад үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгох, эрсдэлийг бууруулах зорилгоор сургалт дадлага зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд жуулчины бааз, эко гэр ажиллуулагч 15 хүнд Усан зам тээврийн аюулгүй байдал, Гал түймрийн аюулгүй байдал, усанд осолдсон хүнд анхны тусламж үзүүлэх, Архангай аймгийн усны ослын нөхцөл байдал, үер, усны ослын эрсдэлийг бууруулах арга хэмжээ сэдвээр 3 цагийн танхимын, 2 цагийн дадлага сургалт зохион байгууллаа.

scroll to top