Алба сурталчлах өдөрлөг зохион байгуулав

65008557_2338969726350267_8514943638378119168_n.jpg


Монгол улсад Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиог тохиолдуулан Онцгой байдлын газрын алба хаагчид алба сурталчилах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, Цэргийн штабын дарга хурандаа Ж.Ганбаатар, Улаан загалмай хорооны дарга С.Буянжаргал нар оролцлоо. 


Өдөрлөгийн үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэж, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулж , иргэд аж ахуй нэгж байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авлаа.
Алба сурталчлах үеэр МУЗН-ийн түүхт 80 жилийн ойн хүндэт медалиар Гал унтраах, аврах 51-р ангийн захирагч, дэд хурандаа Д.Хонгор, Эрэн хайх аврах салбарын дарга, хошууч Ц.Дэлгэр, “Энэрэл” алтан медалиар БНӨСудан улсад энхийг сахиулах ажиллагаанд ОБГ-аас алба хаасан салааны захирагч ахмад Г.Түвшинбаяр, гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Д.Нямжаргал, ахлах ахлагч Т.Баттулга, ахлах ахлагч Б.Алтанхуяг нарыг, “Шилдэг залуу” алтан медалиар аврагч ахлах ахлагч М.Эрдэнэбаатар нарыг шагнаж урамшууллаа

scroll to top