Тус газраас алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагын өнөөгийн байдалд дүгнэлт хийх, сахилга, хариуцлага алдсан, зөрчил дутагдал гаргасан алдаанаас сургамж авч, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулав.

Зөвлөгөөний үеэр газрын дарга, орлогч, хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Гал түймэр унтраах аврах ангийн захирагч, Эрэн хайх аврах салбарын дарга нар сахилга ёс зүйн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажил, ёс зүйн албаны эхний хагас жилийн тайлан тавьж, мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.