Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

64570983_2336035713310335_3601321062559645696_n.jpg

/Үерийн нөхцөл байдал, цаг агаарын төлөв мэдээ/
06 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт усархаг аадар бороо орсны улмаас үер бууж 16 айлын гэр, хашаа усанд автсан, мөн Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үер бууж, үерийн улмаас авто зам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, сум орон нутгийн иргэд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үерийн улмаас Лүн сумаас Улаанбаатар хотын чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Аймгийн ус цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 06 дугаар сарын 18-нд ихэнх нутгаар, 19-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орж, 19-нөөс ихэнх нутгаар халах төлөвтэй байна. 
07 дугаар сард аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөв мэдээ гарсан байна.
Иймд иргэд та бүхэнд 
-Цаг уурын мэдээллийг аймгийн www.tsag-agaar.mn сайтаас байнга авч явах, суух ажлаа зохицуулах,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороо ус ихтэй үед хөдөө орон нутагт зорчихгүй байх,
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Гэр, хашаа, майхан, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлж, сэрэмж болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top