Ой угтсан бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

4-tug-inder.jpg

Онцгой байдлын байгууллагын 15 жил, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн 50 жилийн ойг угтаж тус газрын алба хаагчид бүтээн байгуулалт, тохижолтын ажлууд хийж байна.

Хүндэтгэлийн индэр, тугны суурь хийж туг далбааг мандууллаа.

Жагсаалын талбайг дүрмийн дагуу тохижуулж, самбар хийж байрлууллаа.

Гадна талбай, ногоон байгууламжийн  гэрэлтүүлгийг шинээр хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 50 ширхэг мод бут тарьж, цэцгийн мандал тарьлаа.

Ногоон байгууламжийн хашаа шинээр хийлээ.

Сургалтын танхимд шинээр 2 проекторыг суурилуулж, иж бүрэн ширээ сандал хийж тохижууллаа.

Харуул хамгаалалтын байрыг шинээр барьж, байгууллагын гадна хаягийг шинээр хийлээ.

????????????????????????????????????

“Онцгой байдлын алба” нэртэй сүлд дуутай боллоо.

scroll to top